Эрхэм зорилго
“Ур чадвартай ажилтан, системтэй хангамж, шалгарсан оновчтой техник технологийн хүчээр оролцогч талуудын сэтгэл ханамжийг тасралтгүй нэмэгдүүлж, тогтвортой хөгжинө.”
Бидний үнэт зүйлс
Бидний бизнесийн тэргүүлэх зарчмууд
Бид өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаандаа дараах зарчмуудыг баримталж ажилладаг.
Бидний бодлогууд
Бид үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй, ил тод байлгах, тодорхойгүй байдал бий болгохоос урьдчилан сэргийлэх зорилгоор дараах бодлогуудыг баримтлан ажиллаж байна.
С.Мөнх-Амгалан
Трансвест Монгол ХХК-ийн Худалдааны төлөөлөгч
Трансвест Монгол ХХК нь Олборлолт ХХК тай 2013 оноос хойш харилцаж эхэлсэн ба 2016 онд Комацу брендын D275A-5R гинжит бульдозер нийлүүлэн хамтран ажиллаж байна. Тус компанийн ажилтан мэргэжилтнүүд удирдах албан тушаалтнуудын ажилдаа хандах хандлага болон түргэн шуурхай шийдвэр гаргадаг байдал, хоёр компанийн хооронд байгуулсан гэрээний заалтуудыг хүндэтгэн ажилладаг зэрэг нь надад маш их таалагддаг. Монголын уул уурхайн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй бүтээмжээр тэргүүлэгч Олборлолт ХХК-даа ажлын амжилт хүсье.
М.Ганзориг
ЭМ ЭМ И КЬЮ ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Бид тус компанитай 2014 оноос эхлэн хамтран ажиллаж, 2015 онд манай компаниас 8 нэгж техник худалдан авч, гэрээний үүргээ харилцан амжилттай хэрэгжүүлж байна. Мөн МЕРА ХХК-тай Ховд аймгийн Хөшөөтийн төсөл дээр 2014 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд манай найдвартай харилцагч компанийн нэг билээ.
Ингээд бизнесийн эрх ашгийг харилцан хүндэтгэн ажилладаг байгууллагын соёлтой, хариуцлагатай танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!
Эйжи Тоёошима
ZAMine Services ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Уул уурхай, барилга дэд бүтэц, хими, санхүүгийн гэх мэт олон салбарт амжилттай ажиллаж байгаа Очир Ундраа Группын отгон компани болох “Олборлолт” ХХК-тай 2015 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Хариуцлагатай, найдвартай, итгэлтэй түнш маань манай Хитачи тоног төхөөрөмж ашиглаж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд дээрх хугацаанд харилцан бие биенээ хүндэтгэсэн харилцааг эрхэм болгож, одоогоор 200 орчим сая төгрөгийн сэлбэг хангамж, засвар үйлчилгээ үзүүлээд байна.
Бидний энэхүү нандин харилцаа цаашид улам өргөжин тэлж, олон арван жилээр таатай үргэлжилнэ гэдэгт бид гүнээ итгэж байна.