“Олборлолт” ХХК Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд нүүрс ачилтын үйлчилгээг үзүүлэх тендерт шалгарлаа

untitled-1
24Mar '17

“Олборлолт” ХХК Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд нүүрс ачилтын үйлчилгээг үзүүлэх тендерт шалгарлаа

“Олборлолт” ХХК нь “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас 2017 оны 01 дүгээр сард зарласан “Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд уулын ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх” тендерт амжилттай оролцож, тендерийн багц 2 буюу “Таван толгойн ордын Цанхийн уурхайн нүүрсний агуулахаас тээврийн хэрэгсэлд ачилтын ажил гүйцэтгэх” ажлын гүйцэтгэгчээр шалгарч, холбогдох хамтын ажиллагааны гэрээнд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гарын үсэг зурж баталгаажууллаа.

“Олборлолт” ХХК нь дээрх гэрээтэй холбогдуулан нүүрс ачилтын үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна. Ийнхүү үндэсний хөрөнгө оруулалттай “Олборлолт” ХХК нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн ордод уулын ажил, үйлчилгээг үзүүлэхээр шалгарч, “Эрдэнэс-Таван толгой” ХК-тай хамтран ажиллах боллоо.