Олборлолт ХХК нь Очир Ундраа Группын салбар компанийн хувьд байгууллагын хэмжээнд олон жилийн турш хөгжүүлэн баримталж буй хүний нөөцийн цогц бодлогыг баримталж ажилладаг. Бид хүн бол баялагийг бүтээгч орлуулшгүй капитал бөгөөд бизнесийн оршин тогтнол, ололт, амжилтын үндэс гэдэгт бүрэн итгэдэг. Тиймээс ч бид ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй ажлын орчин нөхцөл, тав тухтай байдлыг хангахад онцгойлон анхаарч, ажилтнуудынхаа сэтгэл ханамж, эрх ашгийг тэргүүн эгнээнд авч үздэг.
Манай байгууллагад өөр өөр мэдлэг, ур чадвар, боловсрол, мэргэжилтэй олон төрлийн хүмүүс нэгдэж нэгэн зорилгын төлөө нэгдмэл хүсэл, эрмэлзэл, чин сэтгэлтэйгээр хамтдаа хөдөлмөрлөж байна. Бид одоогийн баг, хамт олныхоо соёл, уур амьсгал, хандлага, харилцаа, хамтын ажиллагаа, үр дүн, бүтээмжийг тасралтгүй сайжруулахад анхаарч ажиллахаас гадна баг бүрэлдэхүүндээ шинээр гишүүн авч, ажилтан сонгон шалгаруулахдаа манай компанийн зорилго, чиглэлтэй нэгдэхүйц зорилго, хүсэл эрмэлзэлтэй, бидний үнэт зүйлстэй нийцсэн зан чанартай байх шаардлагыг суурь шалгуур үзүүлэлт болгон тавьдаг.
Бид ёс зүйтэй, санаачлагатай, хариуцлагатай, бүтээлч, чадварлаг ажилтан нэг бүрийн хүчээр өндөр бүтээмжтэй ажиллаж, тасралтгүй шинэчлэгдэж, тогтвортой хөгжиж байдаг. Иймд бид дээр дурдсан шаардлагыг суурь болгон авч үзэхээс гадна манай байгууллагад нэгдсэнээс хойш ажилтнуудынхаа сэтгэл ханамж, хөгжил, дэвшилд чухал ач холбогдол өгч анхааран ажилладаг. Тухайлбал бид дараах үндсэн асуудлуудад нэн тэргүүнд анхаарч ажилладаг. Үүнд:
- Ажилтныг эрүүл, аюулгүй, тав тухтай орчин нөхцөлөөр хангасан байдал,
- Удирдлагын зүгээс тодорхой, ойлгомжтой үүрэг даалгавар өгч, ажил үүргээ гүйцэтгэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлж, зааварчилгаа, зөвлөгөө өгөгдөж буй байдал,
- Ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэнч шударгаар үнэлж, урамшуулж буй байдал,
- Ажлын байрны хэрэгцээ шаардлага болон тухайн ажилтны хувь хүний хөгжлийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулан сургаж хөгжүүлэх асуудал,
- Ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлж, ур чадварыг дээшлүүлж, байгууллага дотор сэлгэж эсвэл дэвшин ажиллах боломжийг олгож буй байдал,
- Ажилтны эргэн тойронд ёс зүйн зөрчил гарч буй эсэх бөгөөд шаардлагатай үед дуу хоолойгоо нээлттэй, хялбар байдлаар хүргэж ажиллах байдал зэрэг болно.
Иймд хэрвээ та өөрийгөө зөв, эерэг хандлагатай, хийж бүтээх хүсэл, эрмэлзэлтэй, эрч хүчтэй, санаачлага, манлайлалтай, бие дааж болон бусадтай хамтран багаар ажиллах чадвартай, тасралтгүй хөгжих сонирхолтой гэж үздэг бол манай баг, хамт олонтой нэгдэж, бидний ирээдүйн ололт, амжилтыг хамтдаа бүтээхийг урьж байна.