Төслийн танилцуулга
Олборлолт ХХК нь 2015 оны 09 дүгээр сараас эхлэн Дархан-уул аймгийн Хонгор сумын нутагт орших Очир Ундраа ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд алтны шороон ордод Техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу олборлох, баяжуулах үйл ажиллагааг явуулж байна. Тус төслийн удирдлагыг Олборлолт ХХК нь олон улсын төслийн удирдлагын стандартын дагуу хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд уурхайн бүсийг олон улсын стандартын дагуу өндөр харуул хамгаалалт, хяналттайгаар байгуулж, оффис, ажилчдын амрах байр, хоолны газар бүхий иж бүрэн, тохилог, дулаан кэмпийг ашиглан үйл ажиллагаа явуулж байна.
Бид эрсдэлийг иж бүрэн тооцож, илрүүлэх, урьдчилан сэргийлж, бууруулахад чиглэсэн арга хэмжээг тасралтгүй авч, төслийн удирдлага, үйл ажиллагааг хамгийн өндөр үр дүн, бүтээмжтэй байлгаж, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс арга барил, техник технологийн ашиглалтыг байнга сайжруулан ажиллаж байна. Бид олборлолтын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг өндөр байлгахын тулд хамгийн сүүлийн үеийн шалгарсан техник, технологиудыг нэвтрүүлэн мэргэшсэн, чадварлаг боловсон хүчинтэй хослуулж өндөр хүчин чадалтайгаар уг төсөл дээр ажиллаж байна.
Манай төслийн удирдлагын баг болон ажилтнууд нь олон жилийн мэдлэг, туршлагатай, манлайлалтай, өндөр хариуцлагатай боловсон хүчнүүдээс бүрдсэн байдаг.