Компанийн тухай

Олборлолт ХХК нь уул уурхайн үндсэн үйл ажиллагаа болох уул уурхайн ашигт малтмалын олборлолтын ажил, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр 2013 оны 10-р сард Очир Ундраа Группын салбар компани болон үүсэн байгуулагдсан.

Олборлолт ХХК нь эрдэс баялаг, ашигт малтмалын салбарт олборлолтын үйл ажиллагаа болох ухаж ачих, тээвэрлэх, уурхайн инженерчлэл, авто замын барилга, байгаль орчны техникийн нөхөн сэргээлт зэрэг ажил үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2013 оны 10-р үүсгэн байгуулагдсан түүхтэй.
Манай компани Монгол улсынхаа эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болсон уул уурхайн салбарын хөгжилд эерэг, үнэ цэнэтэй хувь нэмрийг оруулах зорилготой үндэсний хөрөнгө оруулалттай компани юм. Бид 2000 оноос хойш уул уурхай, барилга, дэд бүтэц, хими, санхүүгийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Очир Ундраа Группын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бусад салбар компаниуд болох геологи, хайгуулын үйлчилгээ, уул уурхайн салбарын тоног, төхөөрөмж, түүхий эд, материал, хэрэгслийн худалдаа эрхэлдэг Очир Ундраа ХХК, тэсэлгээний цооног өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ, тэсрэх бодисын үйлдвэрлэл эрхэлж буй МЕРА ХХК, нөхөн сэргээлт, кейтэрингийн үйлчилгээ үзүүлдэг Эколожикал Текноложи ХХК-иудтайгаа хамтран хэрэглэгч, харилцагч нартаа уул уурхайн иж бүрэн ажил үйлчилгээг үзүүлдэг нь бидний онцгой давуу тал юм. Түүнчлэн бид байгууллагынхаа уул уурхайн салбарын олон жилийн арвин их мэдлэг, туршлага, чадамж дээр суурилан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь бидний өрсөлдөх чадварыг улам бататгаж өгсөн юм. Бид бизнесийн үндсэн үйл ажиллагаа болох уул уурхайн олборлолтын ажил үйлчилгээг үзүүлэхээс гадна инженерингийн ажил үйлчилгээ, авто замын ажил, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил үйлчилгээг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллага хэрэглэгч, харилцагчиддаа уул уурхайн олборлолтын иж бүрэн ажил үйлчилгээг санал болгож буй цорын ганц компани бөгөөд ингэснээр бид хэрэглэгч, харилцагчиддаа хамгийн өндөр үр дүн, гүйцэтгэл, үнэ цэнэ, бүтээмжийг хүргэн ажиллаж байна.
Бид өөрсдийн эзэмшил бүхий орд газрууд болон Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газруудад хөрс хуулалт, ачилт, тээвэрлэлт болон баяжуулалтын ажил үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тухайлбал Таван толгойн нүүрсний уурхай, Хойд элдэвийн хүрэн нүүрсний уурхай, Зоолуухарын уурхай, Баян-Ундрага чулуун нүүрсний уурхай зэрэг төслүүдэд хөрс хуулалт, ачилт тээвэрлэлт зэрэг олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Мөн түүнчлэн алт, нүүрс, зэсийн хэд хэдэн орд газарт геологийн хайгуул, судалгааны ажил явуулж, эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ордуудын ТЭЗҮ-г боловсруулан, уулын ажлын төлөвлөгөө батлуулах, олборлолтын үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Бид бизнесийн үйл ажиллагаандаа ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй байдлыг хангах зарчмыг тэргүүн эгнээнд баримталж ажилладаг. Бид бүхий л үйл ажиллагаандаа эрсдэлийг бүрэн тооцож, урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээнүүдийг төлөвлөн авч хэрэгжүүлэх замааражилтнуудынхаа эрүүл, аюулгүй орчин нөхцөлд хамгийн өндөр үр дүн, бүтээмжтэй ажиллах нөхцөл, бололцоог хангаж ажиллахад гол анхаарлаа хандуулдаг.
Манай компани 2018 оны эхний улирлын байдлаар уул уурхайн төслийн гэрээлэн олборлолтын үйл ажиллагаанд ашиглах 46 нэгж үндсэн тоног төхөөрөмж, 200 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Бид хүн бол баялагийг бүтээгч орлуулшгүй капитал бөгөөд бизнесийн оршин тогтнол, ололт, амжилтын үндэс гэдэгт итгэдэг. Тиймээс ч хүний нөөцийн мэргэшсэн чадварлаг байдал болоод хүний нөөцийн хөгжил, тогтвортой байдал нь бидний чухал бодлого, стратегийн асуудал болж тавигддаг. Бид тогтвортой хөгжил, тэнцвэртэй байдал, сайн засаглал, нийгмийн хариуцлага, цэвэр тунгалаг, хариуцлагатай, ёс зүйтэй байдлыг эрхэмлэн, дэлхийд шалгарсан техник, технологи, удирдлагын стандарт, арга барилыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, иж бүрэн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх замаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ талархал, өрсөлдөгчдийнхөө хүндлэлийг хүлээхийн төлөө ажиллаж байна.

Бидний давуу талууд

Бид байгууллагынхаа тогтвортой хөгжлийн гол тулгуур болсон дараах давуу талууд дээрээ үндэслэн хэрэглэгч, харилцагч, хөрөнгө оруулагч, түншлэгч, хамтрагчиддаа урт хугацааны үнэ цэнийг бий болгох үр дүн, үр өгөөжийг хүргэж ажиллахыг зорьдог. Үүнд:

  • Бизнесийн өндөр ёс зүйтэй, шударга, ил тод, нээлттэй, хариуцлагатай соёл дээр суурилсан итгэлтэй харилцаа, хамтын ажиллагаа
  • Санхүү, хөрөнгийн чадамжтай, найдвартай, бие даасан байдал
  • Ямар ч ажлыг нугалж, ачаалал даах, мэргэжлийн өндөр мэдлэг, чадвар, туршлага бүхий баг, хамт олны зөв, эерэг, хүчирхэг хандлага
  • Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага, хүсэл эрмэлзэл, санал, мэдрэмж, сэтгэл ханамжийг дээдэлсэн бодлого, тэдгээрийн хүлээлтэд нийцсэн болон түүнээс давсан чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Дэвшилтэт шилдэг техник, технологийн ашиглалт, барилга байгууламжийн бүрэн хангамж дээр суурилсан өндөр гүйцэтгэл, бүтээмж зэрэг болно.