Бидний философи

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

“Ур чадвартай ажилтан, системтэй хангамж, шалгарсан оновчтой техник технологийн хүчээр оролцогч талуудын сэтгэл ханамжийг тасралтгүй нэмэгдүүлж, тогтвортой хөгжинө.”

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

  • Аюулгүй ажиллагаа
  • Үнэнч шударга байдал
  • Хүндэтгэлтэй чанар
  • Хамтын зүтгэл
  • Тасралтгүй сайжруулалт

БИЗНЕСИЙН ТЭРГҮҮЛЭХ ЗАРЧМУУД          

  1. Ил тод, шудрага, аливаа улс төрийн ашиг сонирхолоос ангид байна.
  2. Олон нийтийн оролцоог нэвтрүүлсэн компани болно.
  3. Үйлдэл болгондоо аюулгүй ажиллагааг хангаж ажиллана.
  4. Дэвшилтэт, шалгарсан арга барилаар хөрөнгийн менежмент хийнэ.
  5. Захиалгагч, хамтран ажиллагч нартаа хамгийн хямд үнийг санал болгож ажиллана.
  6. Эрсдэлийг урьдчилан тооцоолж, хамгийн бага байлгана.
  7. Идэвхитэй, санаачлагатай, шинэлэг санаа санаачлагыг хөгжүүлж ажиллана.
  8. Нөөцийн өгөөжийг ямагт нэмэгдүүлж, үр ашигтай ажиллана.
  9. Шинэлэг техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж бүтээмжийг өсгөнө.
  10. Эерэг харилцаа, зөв хандлагтай, эрүүл ажиллах орчныг бүрдүүлнэ.

Олборлолт ХХК нь уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг МЕРА группын бүрэлдэхүүн бөгөөд компанийн Үнэт зүйлс болон философийг үйл ажиллагааны өдөр тутамдаа байгууллагын бүх шатанд ухамсарлан мөрдлөгөө болгодог.

Бидний бодлогууд

Бид үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй, ил тод байлгах, тодорхойгүй байдал бий болгохоос урьдчилан сэргийлэх зорилгоор дараах бодлогуудыг баримтлан ажиллаж байна. Үүнд:

  • Байгууллагын бизнесийн ёс зүйн дүрэм
  • Тогтвортой хөгжлийн бодлого
  • Байгууллагын засаглалын талаар баримтлах бодлого
  • Байгууллагын нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого
  • Аюулгүй ажиллагааны бодлого
  • Эрүүл мэндийн талаар баримтлах бодлого
  • Хүрээлэн буй орчны тогтвортой байдлын бодлого
  • Нийгмийн оролцоог хангах бодлого
  • Хүний эрхийн талаар баримтлах бодлого
  • Согтууруулах ундаа, мансууруулах бодисын талаар баримтлах бодлого
  • Ажилтныг хэт ядралтаас хамгаалах бодлого
  • Чанарын удирдлагын талаар баримтлах бодлого
  • Эрсдэл, хямралаас урьдчилан сэргийлэх, түүнийг даван туулах бодлого
  • Худалдан авах ажиллагааны талаар баримтлах бодлого
  • Зөрчил, нийцэлд хяналт тавих талаар баримтлах бодлого
  • Сургалт, хөгжлийн бодлого