Аливаа төслийн одоогийн үйл ажиллагааг өргөтгөн явуулах эсвэл шинээр уурхайн төсөл хэрэгжүүлж эхлэх аль ч тохиолдолд дэд бүтцийн асуудал нь тухайн төслийн арилжааны болоод үйл ажиллагааны үр ашгийн хувьд хүндрэл учруулж болох чухал томоохон хүчин зүйл болж тавигддаг. Иймд тухайн төслийг эдийн засгийн хувьд үр ашигтай, боломжтой байлгахын тулд бодитой бөгөөд өртгийн хувьд үр ашигтай шийдлийг олж хэрэгжүүлэх шаардлагатай болдог.
Олборлолт ХХК нь энэхүү асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн авто замын барилга угсралтын ажил үйлчилгээг мөн үзүүлж байна. Авто замын барилга угсралт нь олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад зайлшгүй байх ёстой үйлчилгээ юм. Бид энэ чиглэлээр олон жил ажилласан мэдлэг, туршлагатай боловсон хүчний тусламжтайгаар чанарын өндөр түвшинд найдвартай гүйцэтгэл, үр дүнг хүргэн ажилладаг. Бид авто замын барилга угсралтын чиглэлээр дараах үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:
- Хатуу хучилттай авто замын суурийн хөрс хуулалт, тээвэрлэлт хийх,
- Зам гүүрийн байгууламжийн суурь ухах, барих,
- Автозамын далан байгуулах, хайрга, дайрга зөөх, нягтаршуулах,
- Автозамын ус зайлуулах суваг шуудуу, хоолой барих болон үерийн хамгаалалтын далан байгуулах.
Бид авто замын барилга угсралтын ажил үйлчилгээг үзүүлэхдээ эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон ажилтнуудын болоод орон нутгийн ард иргэд, байгаль хүрээлэн буй орчны сайн сайхан байдлыг хангахад чиглэсэн бодлого, зорилтуудыг тэргүүн эгнээнд баримталж ажилладаг.