“Олборлолт” ХХК нь “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас 2017 оны 01 дүгээр сард зарласан “Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд уулын ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх” тендерт амжилттай оролцож, тендерийн багц №1 буюу “Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд уулын ажил үйлчилгээ үзүүлэх” ажлаар “Хишиг Арвин Индустриал” ХХК, “МЕРА” ХХК-иудтай хамтран “Монгол Уурхайчид” түншлэлийн хүрээнд гэрээт олборлогчоор ажиллахаар шалгарлаа.
“Олборлолт” ХХК нь дээрх гэрээтэй холбогдуулан уулын ажил үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна. Ийнхүү үндэсний хөрөнгө оруулалттай “Олборлолт” ХХК нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн ордод уулын ажил, үйлчилгээг үзүүлэхээр шалгарч, “Эрдэнэс-Таван толгой” ХК-тай хамтран ажиллах боллоо.