Олборлолт ХХК нь 5-н нас хүрлээ.

olborlolt_5-years
15Oct '18

Олборлолт ХХК нь 5-н нас хүрлээ.

Очир Ундраа Групп нь эрдэс баялаг, ашигт малтмалын салбарт олборлолтын үйл ажиллагаа, байгаль орчны техникийн нөхөн сэргээлтийн ажил үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Олборлолт ХХК-ийг үүсгэн байгуулсан түүхтэй.

Олборлолт ХХК нь өнөөдрийн байдлаар Эрдэнэс-Таван Толгой ХК-ийн Цанхийн баруун уурхай болон Жавхлант-Орд ХХК-ийн Баян-Ундрага чулуун нүүрсний уурхайн төслүүд дээр экскаватор HITACHI-1900, хүнд даацын 100 тоннын автосамосвал CAT-777E, бульдозер KOMATSU-D275A зэрэг нийт 60 орчим уурхайн тоног төхөөрөмжүүдтэй, 200 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, уулын цулаар: 14’400’000 м3, нүүрс ачилт: 6’000’000 тонн, баяжуулах үйлдвэр: 1’400’000 м3, техникийн нөхөн сэргээлт: 14’400’000 м3 -ийн хүчин чадалд хүрээд байна.

Бид тогтвортой хөгжил, тэнцвэртэй байдал, сайн засаглал, нийгмийн хариуцлага, цэвэр тунгалаг, хариуцлагатай, ёс зүйтэй байдлыг эрхэмлэн, дэлхийд шалгарсан техник, технологи, удирдлагын стандарт, арга барилыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, иж бүрэн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх замаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ талархал, өрсөлдөгчдийнхөө хүндлэлийг хүлээхийн төлөө тэмүүлэн ажиллах болно.

Олборлолт ХХК үүсэн байгуулагдсаны 5 жилийн ойн баярын мэндийг ололт амжилтаа хамтдаа бүтээлцэж буй эрхэм ажилтнууд, хамт олон, харилцагч, хамтран ажиллаж буй салбар компаниуддаа хүргэж, та бүхнийхээ ажил үйлсэд өндөр амжилт, эрч хүчийг хүсэн ерөөе!