Манай компани нь Зоолуухарын алтны шороон ордын уурхайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан “Байгаль орчныг хамгаалах тухай” хууль болон төслийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-ний дагуу орчны сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгахад чиглэн, шимт хөрсийг тусад нь овоолго үүсгэн хадгалж, тоосжилтыг багасган, автозам услах ажлыг зохих горимын дагуу хийж гүйцэтгэж байна. Энэхүү төслийн хувьд бид дараах үндсэн чиглэлээр байгаль орчны нөхөн сэргээлтийг хийж байна. Үүнд:
- Техникийн нөхөн сэргээлтийг дотоод овоолгоор хийж гүйцэтгэх,
- Биологийн нөхөн сэргээлтийг чацаргана болон бусад төрлийн модны суулгацыг хийж гүйцэтгэж байна.
Бид цаашид байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил, үйлчилгээтэй холбоотойгоор бусад компаниудад дараах чиглэлээр гэрээлэн ажил үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:
- Төслийн хэрэгцээ, шаардлагаас хамааруулан хаалтын төлөвлөгөөнд шинжилгээ хийж, үнэлэх, эмхэтгэх,
- Хаалтын төлөвлөлтийг Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, техник, эдийн засгийн үндэслэл, үйл ажиллагааны шаардлагатай уялдуулан хийх,
- Хаалтын төлөвлөлтийн өртгийн тооцоолол хийх,
- Техникийн нөхөн сэргээлтийн ажиллагааг хийж гүйцэтгэх зэрэг болно.
Бид байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил үйлчилгээг үзүүлэхдээ эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон ажилтнуудын болоод орон нутгийн ард иргэд, байгаль хүрээлэн буй орчны сайн сайхан байдлыг хангахад чиглэсэн бодлого, зорилтуудыг тэргүүн эгнээнд баримталж ажилладаг.