Уул уурхайн олборлолтын (иж бүрэн) ажил үйлчилгээ

Олборлолт ХХК нь уул уурхайн салбарт орчин үеийн шалгарсан техник, технологи, удирдлагын арга барил, стандартыг нэвтрүүлэх замаар Монгол Улсынхаа уул уурхайн салбар дах хувийн хэвшлийн олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор уул уурхайн олборлолтын үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд бид дараах ажил үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

  • Хөрс хуулалт, ачилт, тээвэрлэлтийн ажил үйлчилгээ,
  • Ашигт малтмал /алт/ олборлох, баяжуулах үйл ажиллагаа.

Бид олборлолтын иж бүрэн ажил үйлчилгээг үзүүлж буй үндэсний хөрөнгө оруулалттай цорын ганц компани бөгөөд группын бусад компаниудтайгаа хамтран олборлолтын иж бүрэн ажил үйлчилгээний хүрээнд дараах нэмэлт ажил, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Геологи, хайгуулын үйлчилгээ,
  • Уулын инженерингийн ажил үйлчилгээ,
  • Тэсэлгээний цооног өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ,
  • Кейтэрингийн үйлчилгээ,
  • Нөхөн сэргээлтийн үйлчилгээ,
  • Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, түүхий эд, материал, тоног төхөөрөмж нийлүүлэх үйлчилгээ зэрэг болно

Манай компани олборлолтын ажил үйлчилгээг үзүүлэхдээ дараах өндөр хүчин чадал бүхий дэлхийд шалгарсан шилдэг техник, технологиудыг ашиглан чанартай, найдвартай түвшинд өндөр гүйцэтгэлийн үр дүн, бүтээмж, үр ашгийг хэрэглэгч, харилцагчиддаа хүргэж ажиллаж байна. Үүнд:

Тоног төхөөрөмжийн төрөл, зориулалт

Брэндийн нэр

Марк

Тоног төхөөрөмжийн үндсэн хүчин чадал

Тоо

Экскаватор

HITACHI

EX1200-6

6,7 м.куб

3

LIEBHERR

R984

7 м.куб

1

HYUNDAI

R2000W

1 м.куб

1

Өөрөө буулгагч

TEREX

TR60

60 тн, 35 м3

7

FAW

PX90

60 тн, 35 м3

8

CAT

773

54.4 тн, 35.2 м.куб

2

Бульдозер

KOMATSU

D275A-5

335 kW

1

Автогрейдер

САТ

14Н

160 kW

1

Дугуйт ачигч

KOMATSU

WA800-3

11 м3

1

SEM

655D

3 м.куб

1

Liu Gong

ZL50CN

3 м.куб

1

Техникийн засвар үйлчилгээний баг нь засварын ажлыг шуурхай гүйцэтгэх боломжийг олгодог зарим төрлийн тоног төхөөрөмжөөр хангагдан ажилладаг. Тухайлбал үүнд:

Тоног төхөөрөмжийн төрөл, зориулалт

Брэнд/ үйлдвэрлэгчийн нэр

Марк, загвар

Шуурхай үйлчилгээний автомашин

NISSAN

Patrol пикап

Бага оврын авто ачигч

VIGOR BULL

SSL8700

Зөөврийн гэрэлтүүлэх цамхаг /дизель/

ALLMAND

LT PRO-II

Зөөврийн хийн компрессор /дизель/

SULLAIR

P185

Зөөврийн гагнуурын аппарат /дизель/

MILLER

BB500

Зөөврийн усны насос /дизель/

GODWIN

CD140

Бид олборлолтын ажил үйлчилгээг үзүүлэхдээ эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон ажилтнуудын болоод орон нутгийн ард иргэд, байгаль хүрээлэн буй орчны сайн сайхан байдлыг хангахад чиглэсэн бодлого, зорилтуудыг тэргүүн эгнээнд баримталж ажилладаг.