Яагаад биднийг сонгох хэрэгтэй вэ?

Олборлолт ХХК буюу Очир Ундраа Группт нэгдсэнээр танд дараах давуу талууд бий болно. Үүнд:

  • Бизнесийн салбартаа нэр хүнд, байр сууриа бэхжүүлсэн Монголын тэргүүлэх байгууллагын нэгэн гишүүн болно.
  • Бизнесийн өндөр ёс зүйтэй, эерэг, дулаан уур амьсгал бүхий хамт олонтой болно.
  • Байгууллага дотор нэг буюу түүнээс дээш компаниудад ур чадвараа дээшлүүлэн сэлгэж, дэвшиж ажиллах боломжтой болно.
  • Өөрөө бие даан болон байгууллага дотор бусад ажилтнуудаасаа суралцаж хөгжих боломжтой болно. Тухайлбал байгууллагын доторх сайн дурын клубууд, тэдгээрийн арга хэмжээнд оролцож өөрийгөө болон бусдыгаа хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой.
  • Таны гаргасан шинэ санаа, санал, санаачилгыг нээлттэй байдлаар хүлээн авч шударгаар үнэлж, урамшуулан, бодит ажил хэрэг болгон ажилладаг урамтай системд нэгдэх боломжтой болно.
  • Өрсөлдөхүйц цалин, урамшуулал болоод бусад хангамжийн талаар үзүүлэх таатай нөхцөлүүдийг эдлэх боломжтой болно.
  • Чөлөөт цаг заваа хамт олонтойгоо хамт зөв боловсон өнгөрөөх боломжууд нээгдэнэ. Тухайлбал уламжлал болгон тогтмол зохион байгуулагддаг баяр наадам, спортын арга хэмжээнүүдэд оролцохоос гадна спорт зааланд тогтмол үнэ төлбөргүй спортоор хичээллэх боломжтой.
  • Таны өөрийн мэдлэг, чадвар, идэвхи, зүтгэл болон нөхцөл байдалтай уялдуулан олгох бусад давуу талууд зэрэг болно.