Бидний философи

Бидний уриа

“Бүтээмжээр тэргүүлнэ.”

Эрхэм зорилго

“Бид мэдрэмж, шинэчлэлийг хослуулж, үнэ цэнэ, бүтээмжээ тасралтгүй нэмэгдүүлэн, тогтвортой байдлыг эрхэмлэж, олон улсад өрсөлдөх бүтээгдэхүүн, үйлчилгээгээр харилцагчдынхаа талархлыг хүлээсэн, цэвэр тунгалаг, өсөлт, хөгжлийн ундраа байна.”

Бидний үнэт зүйлс

Бидний амжилт, давуу талыг бүрдүүлэгч гол чанарууд болсон дараах 5 үнэт зүйлс манай хамт олныг нэгтгэж, бидний замыг чиглүүлж ирсэн.

  • Үнэнч шударга байдал
  • Хариуцлагатай байдал
  • Бүтээлч байдал
  • Өрсөлдөх чадвартай байдал
  • Хүндэтгэлтэй байдал

Бидний бизнесийн тэргүүлэх зарчмууд

Бид өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаандаа дараах зарчмуудыг баримталж ажилладаг. Үүнд:

  • Нэн тэргүүнд эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй байдлыг хангаж ажиллана.
  • Байгаль орчинд үзүүлэх аливаа сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгана.
  • Ямагт эрсдэлийг тооцон, алхам алхамаар ахиж, дэвшинэ.
  • Үргэлж нээлттэй, бодитой, цэвэр тунгалаг, ойлгомжтой байна.
  • Аливаад шуурхай, эерэгээр хариу үзүүлж, хариуцлагатай ажиллана.
  • Үйлдэл бүрийг үр дүнтэй, үр ашигтай байлгана.
  • Үйл ажиллагааг улам хялбаршуулан, стандартжуулж, тасралтгүй сайжруулж ажиллана.
  • Шинэ, оновчтой санаа, санал, санаачлагыг урамшуулан дэмжиж ажиллана.
  • Оролцогч талуудын эрх ашгийг хүндэтгэн, оролцоог хангаж, шударга, харилцан ашигтай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ажиллана.
  • Түншлэгч, харилцагч, хэрэглэгчдийнхээ талархал, өрсөлдөгчдийнхөө хүндлэлийг хүлээж ажиллана.

Бидний бодлогууд

Бид үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй, ил тод байлгах, тодорхойгүй байдал бий болгохоос урьдчилан сэргийлэх зорилгоор дараах бодлогуудыг баримтлан ажиллаж байна. Үүнд:

  • Байгууллагын бизнесийн ёс зүйн дүрэм
  • Тогтвортой хөгжлийн бодлого
  • Байгууллагын засаглалын талаар баримтлах бодлого
  • Байгууллагын нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого
  • Аюулгүй ажиллагааны бодлого
  • Эрүүл мэндийн талаар баримтлах бодлого
  • Хүрээлэн буй орчны тогтвортой байдлын бодлого
  • Нийгмийн оролцоог хангах бодлого
  • Хүний эрхийн талаар баримтлах бодлого
  • Согтууруулах ундаа, мансууруулах бодисын талаар баримтлах бодлого
  • Ажилтныг хэт ядралтаас хамгаалах бодлого
  • Чанарын удирдлагын талаар баримтлах бодлого
  • Эрсдэл, хямралаас урьдчилан сэргийлэх, түүнийг даван туулах бодлого
  • Худалдан авах ажиллагааны талаар баримтлах бодлого
  • Зөрчил, нийцэлд хяналт тавих талаар баримтлах бодлого
  • Сургалт, хөгжлийн бодлого