Инженерингийн ажил, үйлчилгээ

Уул уурхайн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд техникийн болон удирдлага, зохион байгуулалтын мэдлэг, туршлагыг зайлшгүй хослуулах шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл өргөн хүрээний мэдлэг, туршлагатай мэргэжилтнүүдийн зөвлөгөө, тусламжтайгаар уул уурхайн төслийг эрсдэл багатайгаар, өндөр бүтээмж, үр ашигтайгаар амжилттай хэрэгжүүлэх нөхцөл бүрддэг.

Иймээс Олборлолт ХХК нь уул уурхайн үндсэн олборлолтын үйл ажиллагаанаас гадна уул уурхайн инженерингийн ажил үйлчилгээг мөн үзүүлэн ажиллаж байна. Манай компани бидний дунд мөр зэрэгцэн ажиллаж буй уул уурхайн салбарт олон жил өндөр үр бүтээлтэй, санаачлагатай ажиллаж ирсэн, бидний бахархал болсон “Монгол улсын зөвлөх” зэрэгтэй чадварлаг инженерүүд, олон салбарт мэдлэг, туршлагатай ахмад ажилтнууд болон эрч хүчтэй, залуу шилдэг, чадварлаг инженер ажилтнуудынхаа тусламжтайгаар хэрэглэгч, харилцагч нартаа уул уурхайн инженерингийн чанартай, найдвартай үйлчилгээг үзүүлдэг.

Тухайлбал уул уурхайн техникийн судалгаа, ашигт малтмалын эдийн засгийн тооцоо, стратеги, төлөвлөлтийг сүүлийн үеийн программ хангамж ашиглан боловсруулах, төслийн тооцоолол хийж, гүйцэтгэлд нь хяналт тавих ажлуудыг хийж гүйцэтгэж байна.