Захирлын мэндчилгээ

Манай компанийн цахим хуудсаар зочилж буй таны энэ өдрийн амгаланг айлтгаж, Олборлолт ХХК-ийн хамт олны өмнөөс мэндчилье.

1-b-batsukh-guitsetgeh-zahialМанай компани Монгол Улсынхаа хөгжлийн тулгуур болсон гол салбар болох уул уурхайн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 2013 онд Очир Ундраа Группын салбар компани болон байгуулагдсан билээ. Бид бизнесийн үндсэн үйл ажиллагаа болох уул уурхайн олборлолтын ажил үйлчилгээг үзүүлснээр юуны өмнө байгууллагынхаа тус салбар дах бизнесийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэр хүнд, байр сууриа улам бататгаж байна.

Байгууллагын зүгээс бизнесийн бүхий л төрлийн үйл ажиллагаандаа олон улсын стандарт, хамгийн сүүлийн үеийн шалгарсан техник, технологийг тэргүүн эгнээнд нэвтрүүлж ажиллах бодлого баримталсаар ирсэн нь бидний үндэснийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилтыг хангаж ажиллахад чухал ач холбогдолтой гэдэгт бид бат итгэлтэй байна.

Олборлолт ХХК нь 2000 оноос хойш уул уурхай, барилга, дэд бүтэц, хими, санхүүгийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн бэхжээд буй Очир Ундраа Группын уул уурхайн салбар дах олон жилийн мэдлэг, туршлага, нэр хүнд, чадамж дээр суурилан олборлолтын ажил үйлчилгээний чиглэлээр хүчтэй түрэн гарч ирж буйг та бүхэндээ дуулгахад таатай байна.

Бид группын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бусад салбар компаниуд болох геологи, хайгуулын үйлчилгээ, уул уурхайн салбарын тоног, төхөөрөмж, түүхий эд, материал, хэрэгслийн худалдаа эрхэлдэг Очир Ундраа ХХК, тэсэлгээний цооног өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ, тэсрэх бодисын үйлдвэрлэл эрхэлж буй МЕРА ХХК, нөхөн сэргээлт, кейтэрингийн үйлчилгээ үзүүлдэг Эколожикал Текноложи ХХК-иудтайгаа хамтран тус салбарын харилцагч, хэрэглэгчиддээ уул уурхайн олборлолтын иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг цорын ганц байгууллага болж байгаа бөгөөд үүгээрээ ч бусад өрсөлдөгч компаниудаас илүү онцгой давуу талыг хүргэн ажиллаж байна.

Бид цаашдаа ч үнэ цэнэ, бүтээмжээ тасралтгүй нэмэгдүүлэх замаар эрхэм харилцагч, хэрэглэгч нартаа хамгийн өндөр үр дүн, үнэ цэнэ, өгөөжийг хүргэхийг эрхэмлэн зүтгэх болно.

Энэ дашрамд бидний үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллаж, бидний амжилт, ололтыг хамтдаа бүтээлцсээр ирсэн нийт харилцагч, түншүүддээ болон ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхний өрнүүн их ажил үйлсэд тань өндөр амжилт, хөгжил дэвшлийг хүсэхийн ялдамд эрүүл энх, саруул ухаан, дундаршгүй эрч хүчийг хүсэн ерөөе!

Б.БАТСҮХ

Гүйцэтгэх захирал