Олборлолт ХХК-ийн ажилтнууд ОХУ-ыг зорьлоо

26May '14

Олборлолт ХХК-ийн ажилтнууд ОХУ-ыг зорьлоо

Олборлолт ХХК-ийн ажилтнууд уул уурхайн өөрөө буулгагч машин механизмын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх томоохон үйлдвэрүүдийн эхний 5-д ордог Беларусийн алдарт “БелАЗ” брэндийн өөрөө буулгагч машинуудыг ашиглаж байгаа уурхайнууд дээр очиж газар дээр нь үйл ажиллагаа, тоног төхөөрөмжтэй танилцах аялал-томилолтоор ажиллахаар ОХУ-ыг зорьлоо. Дашрамд дурдахад дэлхийн хамгийн том, хамгийн их даацтай уул уурхайн өөрөө буулгагч машины дээд амжилтыг 450 тн-ын даацтай болгосноор БелАЗ компанийн “БелАЗ 75710” хэмээх загвар 2013 оны намар тогтоосон бөгөөд өмнөх амжилтыг 87 тн-оор давуулсан байна. 2014 онд Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдсэн тус өөрөө буулгагч аварга машины анхны хэрэглэгч нь Кузбассын уурхай болсон байна.