Дэлхийн уул уурхай салбарын хэмжээнд зохион байгуулагддаг хамгийн том, өргөн хүрээг хамран 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг MINEXPO International 2016 үзэсгэлэн, бага хурлын арга хэмжээ энэ жил буюу 2016 оны 09 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо зохион байгуулагдсан бөгөөд тус арга хэмжээнд Очир Ундраа Группыг төлөөлөн Олборлолт ХХК-ийн Худалдаа, хангамжийн менежер Г.Батжаргал, Эрсдэл, бүтээмжийн менежер Г.Хатантөмөр нар томилогдон оролцож, байгууллагаа төлөөлөн ажиллалаа. Тус арга хэмжээнд дэлхийн уул уурхайн салбарын хамгийн том тоглогчид өөрсдийн хамгийн сүүлийн үеийн шилдэг техник, технологийн ололт, амжилт, шинэ нээлт, хөгжил дэвшлийг үзүүлэн таниулж, тус салбар дах сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, цаашдын чиг хандлага, хөгжлийн асуудлуудаар хэлэлцэж, мэдээлэл солилцдог бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс төрийн болон хувийн хэвшлийн салбарын олон төлөөлөгчид цуглан оролцдог томоохон арга хэмжээ юм.
30Sep '16