Нүүрсний уурхайн төсөл

Төслийн танилцуулга

Олборлолт ХХК нь Алаг тогоо ХХК-тай хамтран Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах Хойд Алагтогоогийн болон Хойд Элдэвийн нүүрсний уурхайнуудад олборлолтын иж бүрэн ажил үйлчилгээг үзүүлэхээр 2016 оны 10 дугаар сард гэрээ байгуулсан бөгөөд энэ оны сүүлээр үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Одоогийн байдлаар тус компанийн ажилтнуудтай хамтран байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд уулын ажлын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлыг гүйцэтгэн ажиллаж байна.